Грэг Попович бүх цаг үеийн хамгийн олон хожил байгуулсан дасгалжуулагч болжээ

O.Admin
2022-03-12

Сан Антонио Спөрс багийн дасгалжуулагч Грэг Попович бүх цаг үеийн хамгийн олон хожил байгуулсан дасгалжуулагч болжээ. Түүний дасгалжуулсан баг нь өнөөдөр Юта Жазз багийг эцсийн мөчид 104-102 харьцаагаар хожжээ. Улмаар 1336 дахь хожлыйг байгуулснаар NBA түүхэнд хамгийн олон хожил байгуулсан дасгалжуулагч болжээ.

Тэрбээр 2025 тоглолтод энэ амжилтыг үзүүлсэн бөгөөд түүний өмнө 1335 хожил байгуулсан Дон Нелсон бичигдэж байсан билээ.