Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний эхний өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутгийн бөх Комүсүби Хошорюү С.Бямбасүрэнтэй барилдаж давжээ. Улмаар башёгийн эхний даваагаа авчээ.
Харин маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров озеки Митакэүмид болон Тамаваши Б.Мөнх-Оргил секиваки Вакатакакагид тус тус өвдөг шорооджээ.
Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:
- Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-0
- Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 0-1
- Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 0-1
- Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 0-1
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 1-0
- Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 1-0