“Реал” Салах, Кейн хоёрыг худалдаж авахаар оролджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-02

Испанийн алдарт “Реал Мадрид” клуб “Ливерпүүл”-ийн хагас хамгаалагч Салах болон “Тоттенхэм”-ийн довтлогч Харри Кейн хоёрыг худалдаж авахаар оролдсон талаар El Pais мэдээллээ.

Эзэн хааны баг Роналдогийн орон зайг нөхөн довтлогчийг хайсаар байгаа юм. Тэгвэл “Реал”-ын саналд дээрх хоёр тоглогч хоёулаа татгалзсан хариу өгсөн аж. Салахын хувьд багтайгаа гэрээгээ сунгахаар шийдсэн байна.

Харин Харри Кейныг “Тоттенхэм” зарахгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Хэрвээ Кейн өөрөө явахыг хүсвэл “Тоттенхэм” 300 саяыг түүний төлөө нэхэхээр зэхэж байсан юм байна.