Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ давлаа

O.Admin
2022-03-16

Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний гурав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Уратай барилдаж давлаа. Улмаар хоёр даваа нэг унаатай болсон бол өнөөдрийн түүний өрсөлдөгч нутгийн бөх маэгаширагийн 2-оос барилдах барилдах Ичиножо А.Ичинноровтой барилдана.

Харин комүсүби Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр озеки Такакейшотой барилдаж давлаа. Улмаар нэг даваа хоёр унаатай байгаа бол өнөөдөр түүнтэй  барилдах бөх нутгийн бөх маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдана.

Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:

  • Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-1
  • Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 1-2
  • Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 2-1
  • Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-2
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 2-1
  • Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 2-1