Францын лигт бичлэг ухраах технологийг ашиглана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-02

Бичлэг ухрааж үзэх технологийг Францын лиг-1-т энэ улирлаас эхлэн ашиглахаар болжээ. Лигийн тэмцээний туршид энэ технологийг ашиглах бол цомын тэмцээнд ч мөн тодорхой хэмжээнд ашиглахаар болсон байна.

Францын лиг энэ сарын 10-ны өдөр “Марсель” болон “Тулуза” багуудын тоглолтоор эхэлнэ. VAR буюу бичлэг ухраах технологийг аль хэдийнэ Итали, Герман, Португалийн лигт ашиглахаар болоод байгаа билээ.