Аварга Терүножүфи нутгийн бөхдөө өвдөг шороодлоо

O.Admin
2022-03-18

Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний тав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаж өвдөг шорооджээ. Улмаар гурван даваа хоёр унаатай болсон бол Тамаваши хоёр даваа гурван унаатай болжээ. Өнөөдөр аваргын өрсөлдөгч маэгаширагийн 3-аас барилдах Оношотой барилдах бол Тамаваши озеки Шодайтой барилдана.

Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:

  • Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-2
  • Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 2-3
  • Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 3-2
  • Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-3
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 4-1
  • Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 2-3