Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтэж башёгаа өндөрлүүллээ

O.Admin
2022-03-19

Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний зургаа дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн 3-аас барилдах Оношотой барилдах барилдах байсан ч гэмтлийн улмаас барилдаж чадсангүй.

Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн секиваки Абитай барилдаж давснаар гурав дахь учраа бөхөө өвдөг шороодуулжээ. Өнөөдөр комүсүби Таканошотой барилдана.

Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:

  • Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 гэмтсэн
  • Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 3-3
  • Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 4-2
  • Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-3
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 4-2
  • Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 2-4