Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын хагас хамгаалагч Пол Погба Испанийн “Барселона” баг руу явж магадгүй байна. Tuttosport-ын мэдээлж байгаагаар бол Каталоны багийн спортын захирал Эрик Абидалтай Лос-Анжелест уулзаж, солилцоо наймааны талаар ярилцах аж.
Погба хоёр жилийн өмнө Италийн “Ювентус” клубээс “Манчестер Юнайтед” руу 105 сая ам.доллараар ирж байсан. Погбагийн “Улаан чөтгөрүүд”-тэй хийсэн гэрээ 2021 онд дуусна.