Английн “Арсенал” клубын хамгаалагч Лоран Кошельни багаасаа явж магадгүй байгаа ажээ. Тэрбээр гэрээгээ дууссаны дараа “Их буучид”-тай салах ёс хийх тухайгаа ярьсан байна.
Тэрбээр “2020 оны зургадугаар сар хүртэл би “Арсенал”-тай гэрээгтэй. Гэрээ дууссаны дараа би багаас явах талаар бодож байгаа. Гэхдээ хаашаа явахаа шийдээгүй байна” хэмээн Goal сайтад ярилцлага өгөхдөө дурьджээ. Тэрбээр 2010 онд “Арсенал”-д ирж байсан юм.