Туркийн Анталья хотод ирэх сарын 01-03-ны өдрүүдэд болох жүдо бөхийн их дуулга ангиллын тэмцээний эхний өдрийн хэсгийн шатны тэмцээн дууслаа.
Өнөөдөр эмэгтэй -48, -52, -57, эрэгтэй -60, -66 кг жингийн барилдаанууд боллоо. Г.Наранцэцэг, Б.Баасанхүү 48 кг жингийн аваргын төлөө барилдахаар болсон бол дөнгөж сая хоёр бөхийн барилдаан дуусч Г.Наранцэцэг торгуулиар ялж цэвэр ялжээ. Тэрбээр анх удаагаа их дуулга ангилалын тэмцээнээс алтан медаль хүртлээ. Харин Б.Баасанхүү сүүлийн гурван тэмцээнээс хоёр хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ.
А хэсэгт Г.Наранцэцэг эхний тойрогтоо Австрийн бөх Катрина Танзер цэвэр, дараагийн тойрогт Францын Бландин Понтыг цэвэр, хэсгийн аваргын төлөө Туркийн Мерви Азакийг цэвэр ялж хэсгийн аварга болжээ.Улмаар мөнгөн медалийн төлөө Сербийн бөх Милика Николичийг базари үнэлгээгээр ялжээ. Улмаар алтан медалийн төлөө нутгийн бөх Б.Баасанхүүтэй барилдана. Энэ хэсгийн нөгөө бөх Б.Баасанхүү С хэсэгт багтсан бөгөөд Тайваны Чен Хао Линтэй цэвэр, дараагийн тойррогт Испаний Абеленда Мартиезийг цэвэр, гуравдугаар тойрогт Туркийн Сила Ерсинийг базари үнэлгээгээр ялж хэсгийн аварга болжээ. Улмаар мөнгөн медалийн өлөө Францын Мелани Клементийг цэвэр ялж алтан медалийн төлөө нутгийн бөх Г.Наранцэцэгтэй барилдахаар болжээ