Вильярреал талбайдаа Баейрн Мюнхэн клубыг буулгаж авлаа

O.Admin
2022-04-07

Аваргуудын лигийн шөвгийн найман багуудын cүүлийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө болно. Испаний Вильярреал талбайдаа Германы Баейрн Мюнхэн клубтэй тоглож 1-0 харьцаагаар хожлоо.

Тус тоглолтын цорын ганц гоолыг 8 минутад Парехогийн дамжуулалтаар Данжума гоолджээ. 

Харин багийн хариу тоглолт Баейрн Мюнхэний талбайд энэ сарын 13-ны шөнийн 03:00 цагт болно.

Аваргуудийн лигийн шөвгийн наймын бусад тоглолтын үр дүн

  • Манчестер Сити 1 - 0 Атлетико Мадрид
  • Бенфика 1 - 3 Ливэрпүүл
  • Челси 1 - 3 Реал Мадрид
  • Вильярреал 1 - 0 Баейрн Мюнхэн