NBA-ын талбайд плэйоффын наймдугаар байраар орохын төлөөх нэмэлт тоглолт боллоо. Атланта Хаукс талбайдаа Шарлот Хорнетс багтай хийж 103-132 харьцаагаар Хаукс бутниргэж плэйоффын наймдугаар байраар гарахын төлөө дахин тоглох эрхтэй болов. Тэдний өрсөлдөгч Клевлэнд Кавалерс бөгөөд тэд өчигдөр Брүүклин Нетс багт хожигдсон билээ. Харин Хорнетс ийнхүү энэ улирлын тоглолт нь дууслаа.
Тус тоглолтод Трэй Янг 24 оноо, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Хантер 22 оноо, Клент Капела 15 оноо, 17 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Ламело Болл 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Терри Розер 21 оноог авчээ.