Барселона клуб Европа лигээс мултарлаа

O.Admin
2022-04-15

Цар хүрээгээрээ аваргуудын лигийн дараа орох Европа лигийн шөвгийн наймын тоглолт боллоо. Испаний Барселона клуб талбайдаа Германы Айнтрахт Франкфурт багтай тоглож 2-3 харьцаагаар хожигдож Европа лигээс мултарлаа.

Тус тоглолтын салхийг Айнтрахт клуб хийсэн бөгөөд тоглолт эхлээд удаагүй байхад буюу 4 минутад Костич торгуулийн цохилтоос оруулсан бол дараагийн гоолыг Костичийн дамжуулалтаар 36 минутад Борре оруулжээ. Улмаар 67 минутад Костич дахин гоолдож 3-0 харьцаагаар тэргүүлж эхэлжээ. Харин Барсагаас 90+1 минутад Бускетс, 90+11 минутад Депай торгуулийн цохилтоос оруулсан байна.

Аталанта 0 : 2 РБ Лейпциг 
Лион 0 : 3 Вест Хэм 
Рейнджерс 3
: 1 Брага 
Барселона 2 : 3 Айнтрахт Францфурт