Голдэн Стэйт Уорриорс цувралыг 2-0 болгож холдууллаа

O.Admin
2022-04-19

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Денвер Наггетс багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийлээ. Тус тоглолтын эхний үед Наггетс нэг оноогоор тэргүүлж дуусгасан ч үлдсэн гурван үед тааруухан тоглолтыг үзүүлснээр 106-126 харьцаагаар бутниргүүлжээ. Улмаар цуврал 0-2 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа бол цувралын гурав дахь тоглолт дөрөвдүгээр сарын 22-ны өглөө 10:00 цагт болно. 

Тус тоглолтод Стефэн Көрри сэлгээнээс 34 оноогоор багаа тэргүүлсэн бол Жордан Пүүл 29 оноо, 5 самбар, 8 дамжуулалт, Клэй Томпсон 21 оноог авчээ. Эсрэг багаас Никола Ёокич 26 оноо, 11 самбар, 2 хаалтаар багаа тэргүүлжээ.

Плэйоффын өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Торонто Репторс 97-112 Филадельфи 76 /0-2 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/
  • Юта Жазз 104-110 Даллас Мавирекс /1-1 харьцаагаар тэнцсэн/
  • Денвер Наггетс 106-126 Голдэн Стэйт Уорриорс /0-2 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа/