Ливерпүүл талбайдаа Маню-г бутниргэлээ

O.Admin
2022-04-21

Английн прьемер лигийн 30-р тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Ливерпүүл талбайдаа Манчестер Юнайтед клубыг хүлээн авч тоглож 4-0 харьцаагаар бутниргэжээ. Улмаар 76 оноотой болж хүснэгтийг тэргүүлж буй Манчестер Ситигээс нэг онооны дутуу болсон бол МанЮ 54 оноотойгоор хүснэгтийн 6-рт бичигдэж байна.

Тус тоглолтын салхийг Салахын дамжуулалтаар 5 минутад Диас нээсэн бол 22 минутад Салах Манегийн дамжуулалтаар, 68 минутад Мане Диасын дамжуулалтаар гоолджээ. Улмаар эцсийн цэгийг 85 минутад Салах оруулсан байна.

Английн Прьемер лигийн 30-р тойргийн тоглолтын үр дүн

  • Норвич 1 : 3 Челси 
  • Вулверхэмптон 2 : 3 Лидс 
  • Астон Вилла 0 : 1 Арсенал 
  • Лестер 2 : 1 Брентфорд 
  • Тоттенхэм 3 : 1 Вест Хэм 
  • Ливерпүүл 4 : 0 Манчестер Юнайтед 
  • Ньюкасл 1 : 0 Кристал Пэлас 
  • Манчестер Сити 3 : 0 Брайтон 
  • Бернли– : –Саутгемптон 
  • Уотфорд– : –Эвертон