NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Брүүклин Нетс талбайдаа Бостон Селтикс багтай цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний хагас гурван онооны тэргүүллээр Селтикс хожиж дуугасан бөгөөд гурав болон дөрөвдүгээр үед тэргүүллээ алдалгүй тоглосноор 109-103 харьцаагаар Селтикс хожлоо.
Улмаар цувралыг 3-0 харьцаагаар Селтикс тэргүүлж байгаа бол дөрөв дэх тоглолт Нетсийн талбайд дөрөвдүгээр сарын 26-ны өглөө болно.
Тус тоглолтод Жейсон Тэйтум 39 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, 6 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 23 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Бриус Браун 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 16 оноо, 8 самбар, 8 дамжуулалт, Кайри Ирвинг 16 оноог авчээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Филадельфи 76 102-110 Торонто Репторс /3-1 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/
Даллас Мавирекс 99-100 Юта Жазз /2-2 харьцаагаар цуврал тэнцсэн/
Бостон Селтикс 109-103 Брүүклин Нетс /3-0 харьцаагаар Селтикс тэргүүлж байгаа/
Мемфис Гриззлис 118-119 Минносато Тембэруолвз /2-2 харьцаагаар цуврал тэнцсэн/