Эвертон талбайдаа Челсиг хожлоо

O.Admin
2022-05-02

Английн премьер лигийн 35-р тойргийн тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө доод лиг рүү унах аюултай байгаа Эвертон талбайдаа Челси клубтэй тоглож 1-0 харьцаагаар хожлоо. Улмаар Эвертон 32 оноотой болж Лийдс Юнайтедаас хоёр онооны дутуу болжээ. Харин Челси 66 оноотойгоор хүснэгтийн гуравт бичигдэж байна.

Тус тоглолтын цорын ганц гоолыг Грейн дамжуулалтаар 46 минутад Ришарлисон гоолджээ.

35-р тойргийн бусад тоглолтын үр дүн

  • Ньюкасл 0 : 1 Ливерпүүл 
  • Вулверхэмптон 0 : 3 Брайтон 
  • Саутгемптон 1 : 2 Кристал Пэлас 
  • Уотфорд 1 : 2 Бернли 
  • Астон Вилла 2 : 0 Норвич 
  • Лидс 0 : 4 Манчестер Сити 
  • Тоттенхэм 3 : 1 Лестер 
  • Эвертон 1 : 0 Челси 
  • Вест Хэм 1 : 2 Арсенал 
  • Манчестер Юнайтед– : –Брентфорд