Барселона клуб талбайдаа хожил байгууллаа

O.Admin
2022-05-02

Испаний Ла лигийн 34-р тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Барселона талбайдаа Мальорка клубтэй тоглож 2-1 харьцаагаар Барса хожлоо. Улмаар 66 оноотой болж хүснэгтийн хоёрт бичигдэж байгаа бол Мальорка 32 оноотойгоор хүснэгтийн 16-рт бичигдэж байна.

Тус тоглолтод 25 минутад Депай, 54 минутад Бускетс нар гоолдсон бол эсрэг багийн ганц гоолыг 79 минутад Раильо оруулжээ.

Ла лигийн 34-р тойргийн бусад тоглолтын үр дүн

  • Севилья 1 : 1 Кадис 
  • Алавес 2 : 1 Вильярреал 
  • Реал Мадрид 4 : 0 Эспаньол 
  • Валенсия 1 : 1 Леванте 
  • Атлетик 2 : 0 Атлетико 
  • Эльче 1 : 1 Осасуна 
  • Гранада 1 : 1 Сельта 
  • Райо Вальекано 1 : 1 Реал Сосьедад 
  • Барселона 2 : 1 Мальорка 
  • Хетафе– : –Бетис