Монгол Улсын 3х3 багууд Азийн аваргад үндсэн хэсэгт өрсөлдөнө

O.Admin
2022-05-11

2022 оны FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 6-10-ны өдрүүлэдэ Сингапур Улсын Марина Бейд хотод болох билээ. Тэгвэл тус тэмцээнд нийт 30 улсын 53 баг өрсөлдөхөөр нэрээ өгсөн нь хамгийн олон баг оролцож байгаа шинэ амжилт болжээ. Түүнээс өмнө нь 2019 онд 23 улсын 40 баг оролцож байжээ.

Харин тус тэмцээнд эрэгтэй 30 баг, эмэгтэй 23 баг оролцохоор болжээ. Энэ хамгийн олон улс, баг өрсөлдсөн рекорд болж байна. Монголын Улсын эрэгтэй эмэгтэй шигшээ багууд оролцох бөгөөд шууд үндсэн хэсэгт өрсөлдөх болжээ.

Тодруулбал, үндсэн хэсэгт эрэгтэй 12, эмэгтэй 12 баг л өрсөлдөх бөгөөд эрэгтэй гурван баг буюу Өмнөх Ази тивийн аварга Австрали, зохион байгуулагч Сингапур, Ази тивийн чансааны тэргүүн баг Монгол Улсын багуудүндсэн хэсэгт шууд тоглох эрхийг авсан.

Харин үлдсэн 27 баг урьдчилсан тоглолтод 9 хэсэгт хуваагдан тоглож хэсэг бүрийг тэргүүлсэн 9 баг үндсэн хэсэгт орж өрсөлдөх аж.

Эмэгтэй долоон баг шууд үндсэн хэсэгт орно. Тодруулбал, Өмнөх аварга Австрали, зохион байгуулагч Сингапур, Азийн тивийн чансааны тавд бичигдэж байгаа Монгол, БНХАУ, Япон, Тайвань, Шри Ланк улсууд багтжээ.

Үлдсэн 16 улсын баг 5 хэсэгт хуваагдаж хэсгээ тэргүүлсэн багууд үндсэн хэсэгт орж өрсөлдөх ажээ