Сагсан бөмбөгийн Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд Монголд болно

O.Admin
2022-05-14

Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах 2025 оны тэмцээний урьдчилсан шатны тэмцээнүүдийг Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, Монгол Улсын шигшээ баг Тайланд, Вьетнам, Малайзын шигшээ багуудтай тоглохоор учраа таарсан. Тэгвэл урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотод болохоор болсныг Олон Улсын сагсан бөмбөгийн холбооноос зарласан байна. Тус тоглолтууд зургадугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд болохоор болжээ.