NBA-ын аваргын төлөөх тоглолт өнөөдөр өглөөний 09:00 цагт эхэлнэ. Тус тоглолт сүүлийн найман жилийн зургаад нь аваргын төлөө үлдээд байгаа Голдэн Стэйт Уорриорс талбайдаа NBA-ын 17 удаагийн аварга Бостон Селтикс багийг хүлээн авч тоглоно.
Уорриорс эхний шатанд Наггетсийг 4-1 харьцаагаар хожсон бол хоёрдугаар шатанд Мемфис Гриззлис багийг 4-2 харьцаагаар хожсон бол өрнөд бүсийн аваргын төлөө Даллас Мавирекс багийг 4-1 харьцаагаар хожсон билээ.
Харин Селтикс эхний шатанд Брүүклин Нетс багийг 4-0 харьцаагаар шүүрдэж гарч ирсэн бол хоёрдугаар шатанд өнгөрсөн жилийн аварган баг болох Милоуки Багсийг 4-3 харьцаагаар хожсон билээ. Улмаар дорнод бүсийн аваргын төлөө Миами Хит багтай мөн адил долоон тоглолт гаргаж 4-3 харьцаагаар хожиж гарч ирсэн билээ.