Английн премьер лигийн хувьд зуны солилцоо наймааны цонх хаагдсан. Энэ зун премьер лигийн багууд тун ч идэвхтэй ажиллаж, олон сонирхолтой наймаа хийгээд байна.
Тэгвэл “Тоттенхэм” клуб л ганцаараа ямар ч тоглогч худалдаж авсангүй. Ингэснээр сүүлийн 15 жилийн хугацаанд зуны солилцоо наймаанд оролцож, тоглогч худалдаж аваагүй анхны баг болж байгаа аж.
Премьер лигийн шилжүүлгийн цонх хаагдаж, тоглогч худалдаж авах боломжгүй болсон. Харин өөр улсын багууд руу тоглогч худалдах боломжтой юм.