Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж байна. Дөнгөж сая эхний өдрийн хэсгийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр манайхаас таван бөх барилдаж, 66 кг-д зодоглосон Д.Алтансүх хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ. Бусад бөхчүүдийн хувьд тэмцээн дууссан.
Д.Алтансүх эхний тойрогтоо Италийн Мануэл Ломбардог буулгаж авсан. Харин хоёрдугаар тойрогт Польшийн Патрик, түүний дараа Египетийн Ахмед Абелрахманыг ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Ирландын Натон Барнсыг ялсан ч хагас шигшээд Японы бөх Кензо Тагаваг барсангүй. Ингэснээр хүрлийн төлөө Молдавын Денис Виерутай барилдахаар боллоо.