Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын барилдаан болох учиртай. Манайхаас 73 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальд Г.Одбаяр барилдана.
Манай бөхийн хувьд А хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Австрийн бөх Кристопер Вагнертай барилдахаар оноолт таараад байна.
Өчигдөр барилдсан бөхчүүдээс 66-д хүч үзсэн Д.Алтансүх хүрэл медалийн төлөө шалгарч үлдсэн ч цэвэр ялагдсанаар тавдугаар байрт орсон юм.