Манай гурван бөх хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

O.Admin
2022-06-22

"Бишкек-2022" бөхийн төрлүүдийн "U17" насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу чөлөөт бөхийн хөвгүүдийн 45, 48, 51, 54, 60, 92, 110 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас өнөөдөр долоон бөх барилдснаас 45 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Амгалангийн Мөнхтөгс, 55 кг-д Дархан-Уул аймгийн тамирчин Батхүүгийн Одсүрэн, 110 кг-д Архангай аймгийн тамирчин Мөнхбаатарын Рэнцэндаржаа нар 20:00 цагт хүрэл медалийн төлөө тус тус барилдана.