Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины азарганы уралдаан эхэллээ.
Уралдаанд оролцох азарга насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг Хүй долоон худагт хэмжиж 283 азарга бүртгүүлснээс 202 гарааны зурхай руу хөдөллөө.