Үндэсний сур харвааны тэмцээн амжилттай үргэлжилж байна

O.Admin
2022-07-11

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний сурын харваа хана харваагаар Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн билээ.

Энэ жилийн Үндэсний сурын харваанд эрэгтэй 360, эмэгтэй 180 нийт 540 шигшмэл харваач оролцон, цэц мэргэнээ сорьж байгаагийн дунд Дархан мэргэн 3, Даяар дуурсах мэргэн 2, Даян мэргэн 6, Улсын мэргэн 18 байна.

Ардын хувьсгалаас хойшхи улсын баяр наадмын он жилүүдэд Дархан мэргэн 5, Даяар дуурсах мэргэн 4, Даян мэргэн 12 төрсөн бол Улсын мэргэн 52 төрөөд байна.