Мориноос хэд хэдэн хүүхэд унасан ч хүнд гэмтсэн нэг ч хүүхэд байсангүй

O.Admin
2022-07-12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зургаан насны хурдан морины уралдаан болж дууслаа.

Энэ жилийн баяр наадмын зургаан насны морьдын уралдааны үеэр мориноос хэд хэдэн хүүхэд унасан. Гэхдээ хүнд гэмтсэн нэг ч хүүхэд байсангүй. Бүх хүүхэд эсэн мэнд сайхан наадам боллоо гэж хурдан морины салбар комиссоос мэдээллээ. Харин морьдын хувьд их насны уралдаанд нэг морь эндсэн байна.