Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны есын даваа өндөрлөлөө.
Тус даваанд Улсын аварга П.Бүрэнтөгсөөр Улсын харцага О.Хангай давснаар Улсын арслан цолны болзолыг хангалаа. Улмаар Ховд нутгаар 82 жилийн дараа Улсын арслан цолтон төрлөө. Түүнээс өмнө Ш.Ванчинхүү 1909 онд арслан цолтон төрж байжээ.
Даян аварга Н.Батсууриар Улсын харцага Б.Орхонбаяр ес давж Улсын арслан цолны болзол ханлаа.
Есын даваа
ДАЯ.А Н.Батсуурь У.Х Б.Орхонбаяр
У.АВ П.Бүрэнтөгс У.Х О.Хангай