FIBA 3x3-ийн тэмцээн Хорват улсын Липик хотноо болсон Липик Дэлхийн Гранприд манай улсын Улаанбаатар ММС энержи баг оролцож байгаа билээ. Тус тэмцээний хасагдах шатны тэмцээн өнгөрсөн шөнө болсон бөгөөд хагас шигшээд Олимпийн аварга Латвийн Рига багтай тоглож 21-15 харьцаагаар хожиж шигшээ дөрөвт шалгарчээ. Улмаар олимпоос хойш Рига багийг хоёр дахь удаагаа манай баг буулгаж аваад байна.
Улмаар шөвгийн дөрөвт Сербийн Лимантай тоглож 10-18 харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгажээ. Улмаар Дэлхийн гранпригийн 3 байранд шалгарч 6000 ам.доллароор шагнагдаж, наймдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Швейцарийн Лузанн хотод болох ФИБА 3х3 Дэлхийн их дуулгын эрх авлаа.
Манай баг D хэсэгт орж эхний тоглолтоо Хорватын Загреб багийг 20 - 16 харьцаагаар, дараагийн тоглолтоо Германы Дюссельдорфыг 21-15 харьцаагаар хожиж хэсгээ тэргүүлсэн билээ.
Харин тус тэмцээнд Сербийн Лиман баг түрүүлсэн бол Германы Дюссельдорф хоёрдугаар байрт оржээ.