Испанийн шигшээ багийн төвийн хагас хамгаалагч Давид Сильва зодог тайлж байгаагаа мэдэгджээ. Энэ 32 настай ахмад тоглогч 2006 оноос хойш шигшээ багтаа тоглож байгаа юм.
Сильва шигшээ багийнхаа хамт 2008, 2012 оны Европын аваргад түрүүлсэн. Мөн 2010 оны дэлхийн аваргад түрүүлсэн билээ. Тэрбээр шигшээ багийнхаа төлөө 129 тоглолтод оролцож, 37 гоол оруулсан байна.