Английн “Тоттенхэм” клуб ойрын үед шинэ цэнгэлдэх рүүгээ нүүх боломжгүй болсон талаар багийн албан ёсны сайтад мэдээлсэн байна. Тус мэдээлэлд дурьдсанаар бол цэнгэлдэхийн ашиглалтад орох хугацаа хойшилсон нь талбайн аюулгүй байдлын системтэй холбоотой гэнэ.
Тиймээс “Ливерпүүл” есдүгээр сарын 15, “Кардифф”-тай аравдугаар сарын 6-нд хийх тоглолтыг “Уэмбли”-д хийхээр төлөвлөжээ.