Л.Энхрийлэн шөвгийн наймд шалгарлаа

O.Admin
2022-10-08

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо хоёр өдрийн өмнө эхэллээ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн билээ.

Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын барилдаан болно.

Эмэгтэй 57 кг жинд хоёр бөх барилдаж байгаа бөгөөд С хэсэгт Л.Энхрийлэн эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Мауритиусын бөх Кристиан Лежэнтилтэй барилдаж цэвэр ялсан бол гуравдугаар тойрогт Канадын бөх Криста Дегучитэй барилдаж нэмэлт цагт торгуулиар ялалт байгуулжээ. Улмаар шөвгийн наймд хэсгийг толгойлсон Израйлын бөх Тимна Нэлсон Левитэй барилдана.

Харин  энэ жингийн нөгөө бөх М.Ичинхорлоо В хэсэгт орж эхний тойрогтоо Бразилийн бөх Жэйсика Лиматай барилдаж торгуулиар ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.