Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо тав дахь өдрийн барилдаан болно. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.
Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн бол тав дахь удаагаар ДАШТ-д зодоглож Ц.Цогтбаатар алт, Л.Энхрийлэн гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглож хүрэл медаль хүртлээ.
Өчигдөр эрэгтэй 90, эмэгтэй 70 кг-ын барилдаан болно.
Эрэгтэйчүүдийн -90 кг Г.Алтанбагана эхний тойрогтоо Египетийн Али Хаземтэай учраа таарчээ. Хэрэв өрсөлдөгчөө ялвал Киргизстаны Анарбек Ишенбаевтай хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн -70 кг Ц.Энхчимэг эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр дараагийн тойрогтоо Венесуэлийн Элвисмар Родригуез болон Японы Саки Низои нарын ялсантай нь барилдана.