Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар барилдана

O.Admin
2022-10-12

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо сүүлийн буюу долоо дахь өдрийн барилдаан болно. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн бол тав дахь удаагаар ДАШТ-д зодоглож Ц.Цогтбаатар алт, Л.Энхрийлэн гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглож хүрэл медаль хүртлээ.

Өчигдөр эрэгтэй +100, эмэгтэй +78 кг-ын барилдаан болно.

Эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл барилдах бөгөөд В хэсэгт багтжээ. Тэрбээр эхний тойрогт хийлж дараагийн тойрогт Шинэ Зеландын бөх Коду Эндрэвстэй барилдана.

Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн барилдана. Тэрбээр D хэсэгт орж эхний тойрогтоо Литва улсын бөх Сандра Жаблонскайттай шигшээ 16-д үлдэхийн төлөө барилдана.