Монгол Улс багийн барилдааны эхний тойрогт Герман улстай оноолт таарчээ

O.Admin
2022-10-13

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо боллоо. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн бол тав дахь удаагаар ДАШТ-д зодоглож Ц.Цогтбаатар алт, Л.Энхрийлэн гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглож хүрэл медаль хүртлээ. 

Өнөөдөр багийн төрлийн барилдаан болно. Монгол Улс багийн барилдаанд эхний тойрогт Герман улстай оноолт таарсан байна өгөөд улмаар ялбал Украйн болон Кубийн шигшээ багуудын ялсантай нь зодоглоно.