Шигшээ баг Азийн аваргын өмнөх бэлтгэлээ хийхээр Солонгосыг зорилоо

O.Admin
2022-10-23

Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг хамтарсан бэлтгэл хийхээр Солонгосыг зорилоо. 2025 оны Ази тивийн аваргын урьдчилсан шатны "D" хэсгийн тоглолтууд ирэх сарын 10-14 хооронд манай улсад болох тул ийнхүү туршлага судалж байгаа аж.

Шигшээ багийн нийт 14 хоногийн хугацаанд Солонгосын хэд хэдэн их сургуулийн шигшээ баг болон мэргэжлийн лигийн 2-р багуудтай тоглох хуваарьтай ба арваннэгдүгээр сарын 04-нд эх орондоо буцаж ирнэ гэж Монголын Сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Азийн аваргын урьдчилсан шатны D хэсэгт Тайланд, Малайз, Вьетнам, Таити улсын багуудтай тоглох шигшээ баг одоогоор 14 тоглогчтой байгаа ба ирэх сарын 9 гэхэд эцсийн 12 тоглогчийн нэрийг тодруулах ёстой.

Тоглолтын хуваарь.

  • 11/11 Баасан гарагт 18:30 цагт Монгол - Малайз
  • 11/12 Баасан гарагт 18:30 цагт Таити - Монгол
  • 11/13 Ням гарагт 18:30 цагт Монгол - Вьетнам
  • 11/14 Даваа гарагт 18:30 цагт Тайланд - Монгол