Челси, Милан клубууд ээлжит хожлоо байгууллаа

O.Admin
2022-10-26

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн шатны тоглолтууд өнгөрсөн шөнөө боллоо. Е хэсгийн тоглолтууд болсон бөгөөд эхний тоглолт Авсрийн Ред Булл талбайдаа Английн Челси клубтэй тоглож 1-2 харьцаагаар Челси хожлоо. Тус тоглолтод 23 минутад Ковачич 64 минута Хавертц нар Челсигээс гоолдсон бол Зальцбург клубын цорын ганц гоолыг Адаму 48 минутад оруулжээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолтод Хорватын Динамо Загреб талбайдаа Италийн АйСи Милан клубтэй тоглож 0-4 харьцаагаар Милан хожлоо. Тус тоглолтын 39 минутад Габбия тоглолтын салхийг нээсэн бол 49 минутад Рафаэл Леау гоолдож улмаар 59 минутад Жиру торгуулийн цохилтоос оруулжээ. Харин 69 минут Любичич өөрийн хаалгандаа оруулснаар тоглолт ийнхүү өндөрлөжээ.

Тус хэсэгт Челси 3 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтойгоор нийт 10 оноотойгоор Е хэсгийг тэргүүлж байгаа бол тэдний араас Милан 7 оноотойгоор араас нь нэхэж байна. Харин 1 хожил, 3 тэнцээ, 1 хожигдолтой Зальцбург 6 оноотойгоор араас нь нэхэж байна.

Бусад тоглолтын үр дүн

  • Ред Булл /Австри/ 1 : 2 Челси /Англи/ 
  • Динамо Загреб /Хорват/ 0 : 4 Милан /Итали/ 
  • Севилья /Испани/ 3 : 0 Копенгаген /Дани/
  • Боруссия Дортмунд /Герман/ 0 : 0 Манчестер Сити /Англи/
  • Селтик /Шотланд/ 1 : 1 Шахтер /Украйн/
  • Бенфика /Португал/ 4 : 3 Ювентус /Итали/
  • РБ Лейпциг /Герман/ 3 : 2 Реал Мадрид /Испани/
  • ПСЖ /Франц/ 7 : 2 Маккаби Хайфа /Израйл/