Месси Мбаппе нар дубл хийж баг нь хожлоо

O.Admin
2022-10-26

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн шатны тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө Н хэсгийн тоглолтууд боллоо.

Францын Парис Сен Жерман талбайдаа Израйлын Маккаби Хайфа клубтэй тоглож 7-2 харьцаагаар ПСЖ бутниргэлээ. Тоглолтын салхийг 19 минутад Месси Мбаппегийн дамжуулалтаар нээсэн бол 32 минутад Мбаппе өөрөө гоолджээ. Улмаар Неймар 35 минутад Мессигийн дамжуулалтаар гоолдсон бол 44минутад дахин Месси Мбаппегийн дамжуулалтаар гоолдсон бол 64 минутад Мбаппе дахин гоолджээ. Улмаар 67 минутад Голдберг өөрийн хаалгандаа гоолдсон бол эцсийн цэгийг 84′ минутад Солер тавьжээ. Эсрэг багийн хоёр гоолыг 38 болон 50 минутад Сек гоолджээ.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Португалын Бенфика талбайдаа Италийн Ювентус клубтэй тоглож эцсийн мөчид Бенфика 4-3 харьцаагаар хожлоо. Тоглолтод 17 минутад Антониу Силва, 28 минутад Жоау Мариу торгуулийн цохилтоос 35, 50 минутад Рафа Силва гоолдож дубл хийжээ. Эсрэг багаас 21 минутад Кин, 77 минутад Милик, 79 минутад Маккенни нар гоолджээ.

Улмаар ПСЖ гурван хожил, хоёр хожигдолтой, нийт 11 оноотойгоор хүснэгтийг тэргүүж байгаа бол Бенфика мөн гурван хожил, хоёр хожигдолтой нийт 11 оноотой болж тэдний араас бичигдэж байна.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтын үр дүн

  • Ред Булл /Австри/ 1 : 2 Челси /Англи/ 
  • Динамо Загреб /Хорват/ 0 : 4 Милан /Итали/ 
  • РБ Лейпциг /Герман/ 3 : 2 Реал Мадрид /Испани/
  • Селтик /Шотланд/ 1 : 1 Шахтер /Украйн/
  • Севилья /Испани/ 3 : 0 Копенгаген /Дани/
  • Боруссия Дортмунд /Герман/ 0 : 0 Манчестер Сити /Англи/
  • Бенфика /Португал/ 4 : 3 Ювентус /Итали/
  • ПСЖ /Франц/ 7 : 2 Маккаби Хайфа /Израйл/