Барса аваргуудын лигт хэсгээсээ гарч чадалгүй мултарлаа

O.Admin
2022-10-27

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн тав дахь тоглолтууд боллоо. 

С хэсэгт Испанийн Барселона талбайдаа Германы Бавари Мюнхэн клубтэй тоглож 0-3 харьцаагаар Германчууд хожлоо. Тус тоглолтын 10 минутад Мане нээсэн бол 31 минутад Шупо-Мотинг, 90+5 минутад Павар нар гоолджээ. Тус гоолын дамжуулалтыг Набри өгчээ.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт  Италийн Интер талбйдаа Чехийн Виктория Пльзень клубтэй тоглож 4-0 харьцаагаа Италийн баг бутниргэжээ. Тоглолтын 35 минутад Мхитарян, 42 болон 66 минутад Жеко дубл хийсэн бол Лукаку 87 минутад эцсийн цэгийг тавьжээ.

Тус хэсгийн Бавари Мюнхэн болон Интер Милан клубууд хэсгийн шатнаасаа гарч байгаа бол Барса энэ жил ийнхүү аваргуудын лигийн тоглолтонд хэсгээсээ гарч чадалгүй мултарлаа.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтууд

  • Наполи /Итали/ 3 : 0 Рейнджерс /Шотланд/
  • Аякс /Неддерланд/ 0 : 3 Ливерпүүл /Англи/
    • Брюгге /Бельги/ 0 : 4 Порту /Португал/
    • Атлетико  /Испани/ 2 : 2 Байер Леверкузен /Герман/
  • Барселона /Испани/ 0 : 3 Бавари Мюнхэн /Герман/
  • Интер /Итали/ 4 : 0 Виктория Пльзень /Чех/
    • Тоттенхэм /Англи/ 1 : 1 Спортинг  /Португал/
    • Айнтрахт Франкфурт /Герман/ 2 : 1 Марсель /Франц/