Атлетико Мадрид, Байер Леверкузен клубууд аваргуудын лигээс мултарлаа

O.Admin
2022-10-27

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн тав дахь тоглолтууд боллоо. 

В хэсэгт Бельгийн Брюгге талбайдаа Португалийн Порту клубтэй тоглож 0-4 харьцаагаар Порту хожлоо. Улмаар тэд хожсноор хэсгээсээ гарах нь тодорхой болсон. Тус тоглолтын салхийг 33 минутад Тареми нээсэн бол 57 минутад Эванилсон, 60 минутад Эуштакиу, эцсийн цэгийг 70 минутад Тареми дахиж хийж дубл хийлээ. 

Энэ хэсгийн нөгөө тоглолт Испаний Атлетико Мадрид талбайдаа Германы Байер Леверкузен клубтэй тоглжо 2-2 харьцаагаар тэнцлээ. Тус тоглолтын салхийг зочин багийн Диаби 9 минутад оруулсан бол Хадсон Одой 29 минутад оруулжээ. Талбайн эздээс 22 минутад Феррейра Карраско, 50 минутад Пауль тэнцээний гоолуудыг оруулжээ.

Тус хэсэгт сүүлийн нэг тоглолтыг үл харгалзан Бельгийн Брюгге 10 оноотойгоор хэсгээ тэргүүлж байгаа бол Порту 9 оноотойгоор хоёр баг хэсгээсээ гарах нь тодорхой болжээ. Харин Испаний Атлетико Мадрид, Германы Байер Леверкузен клубууд хэсгээсээ гарч чадалгүй аваргуудын лигийг орхилоо.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтууд

Наполи /Итали/ 3 : 0 Рейнджерс /Шотланд/
Аякс /Неддерланд/ 0 : 3 Ливерпүүл /Англи/
Брюгге /Бельги/ 0 : 4 Порту /Португал/
Атлетико  /Испани/ 2 : 2 Байер Леверкузен /Герман/
Барселона /Испани/ 0 : 3 Бавари Мюнхэн /Герман/
Интер /Итали/ 4 : 0 Виктория Пльзень /Чех/
Тоттенхэм /Англи/ 1 : 1 Спортинг  /Португал/
Айнтрахт Франкфурт /Герман/ 2 : 1 Марсель /Франц/