Туркийн Стамбул хотноо өчигдөр орой болж өндөрлөсөн оюутны Дэлхийн аваргын 3х3 тэмцээнд Монголын эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ. Эмэгтэй багийн хувьд дэлхийн шилдэг 12 баг ордог энэ тэмцээнээс хүртсэн анхны медаль болж байна.
Тэмцээнд хүрэл медаль хүртсэн баг тамирчдад МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д. Баясгалан газар дээр нь баяр хүргэн, амжилт хүслээ. МОСХ-ноос 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчдаа дэмжин 2015 оноос эхлэн Азийн болон дэлхийн оюутны АШТ-нд оролцуулан дэмжиж ирсэн билээ.
БАГ ТАМИРЧИДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.