Левандовски 13 дахь гоолоо оруулж, баг нь хожлоо

O.Admin
2022-11-01

Испаний Ла лигийн 12-р тойргийн тоглолтууд болж дууслаа. Валенсия талбайдаа Барселона клубтэй тоглож 0-1 харьцаагаар хожигдлоо. Улмаар хэсгийг тэргүүлж Реал Мадрид клубээс. нэг онооны зөрүүтэй болж ойртлоо. Харин Реал Мадрид талбайдаа Жирона клубыг хүлээн авч тоглосон ч 1-1 харьцаагаар тэнцэж оноо хуваажээ.

Барсагаас 90+3 минутад Левандовски гоолджээ. Тэрбээр 12-р тойргийн тоглолтын дараах байдлаар 13 гоолтойгоор бүх тоглогчдыг тэргүүлж байна. Харин түүний араас Реал Бетис клубын тоглогч Бория Иглисиас найман гоолтойгоор араас нь нэхэж байна.

12-р тойргийн бусад тоглолтууд

  • Мальорка 1 : 1 Эспаньол 
  • Альмерия 3 : 1 Сельта 
  • Кадис 3 : 2 Атлетико 
  • Севилья 0 : 1 Райо Вальекано 
  • Валенсия 0 : 1 Барселона 
  • Осасуна 2 : 0 Вальядолид 
  • Реал Мадрид 1 : 1 Жирона 
  • Атлетик 1 : 0 Вильярреал 
  • Реал Сосьедад 0 : 2 Бетис 
  • Эльче 0 : 1 Хетафе