Монголын жүдочид өнөөдөр Бакуг зорилоо

O.Admin
2022-11-01

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны "Их Дуулга" тэмцээн арваннэгдүгээр сарын 4-6-нд Азербайжаны нийслэл Бакуд болох бөгөөд тус тэмцээнд хүч үзэх Монголын баг өнөөдөр хөлгийн жолоо заллаа. Бакугийн татамид манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч өрсөлдөнө. Залуус зонхилсон манай багийн охидын дийлэнх нь анхны Грандсламдаа зодоглох юм.

Монголын шигшээ баг:

Эрэгтэйчүүдийн

  • 60 кг: Бямбажавын Цогт-Очир
  • 66 кг: Баттогтохын Эрхэмбаяр, Баянмөнхийн Нармандах
  • 73 кг: Одгэрэлийн Уранбаяр, Лавжаргалын Анхзаяа
  • 81 кг: Гэрэлтуягийн Болор-Очир, Батзаяагийн Эрдэнэбаяр
  • 90 кг: Баттогтохын Мөнхбаяр
  • 100 кг: Батхуягийн Гончигсүрэн

Эмэгтэйчүүдийн

  • 48 кг: Бавуудоржийн Баасанхүү
  • 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Тэрбишийн Ариунзаяа
  • 57 кг: Ганбатын Мөнхтуяа
  • 63 кг: Саранцэцэгийн Лхагвадулам, Дарханбатбаярын Есүй
  • 70 кг: Цэрэнгийн Мөнгөнтуяа, Батсуурийн Ням-Эрдэнэ
  • -78 кг: Отгонбаярын Хүслэн