Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа.
D хэсэгт Португалийн Спортинг талбайдаа Германы Айнтрахт Франкфурт клубтэй хэсгийн сүүлийн тоглолтоо хийж 1-2 харьцаагаар хожигдлоо. Улмаар Германы баг 10 оноотойгоор хэсгийн хоёрдугаар байраар гарч байгаа бол Спортинг 7 оноотойгоор хэсгээсээ гарч чадсангүй. Тус тоглолтод Спортингийн тоглогч Артур 39 минутад тоглолтын тэргүүлийг авсан ч 62 минутад Камада торгуулийн цохилтоор тэнцээний гоолыг хйисэн бол 72 минутад Коло-Муани хожлын гоол оруулжээ.
Харин энэ хэсгийн нөгөө тоглолтод Францын Марсель талбайдаа Английн Тоттенхэм клубтэй тоглож 1-2 харьцаагаар Английн баг хожлоо. Улмаар 11 оноотойгоор хэсгийг тэргүүлсэн бол Марсель 6 оноотой болж хэсгийн сүүлийг мунгилаа. Тус тоглолтод Марселиас 45+2 минутад Мбемба тэргүүллийг авчээ. Гэвч 54 минутад Лангле тэнцээний гоолыг оруулж 90+5 минутад Кейны дамжуулалтаар Хейбьерг хожлын гоол оруулжээ.
Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтууд
- Ливерпүүл /Англи/ 2 : 0 Наполи /Итали/
- Рейнжерс /Шотланд/ 1 : 3 Аякс /Недерланд/
- Байер Леверкузен /Герман/ 0 : 0 Брюгге /Бельги/
- Порту /Португал/ 2 : 1 Атлетико Мадрид /Испани/
- Виктория Пльзень /Чех/ 2 : 4 Барселона /Испани/
- Бавария Мюнхэн /Герман/ 2 : 0 Интер Милан /Итали/
- Спортинг /Португал/ 1 : 2 Айнтрахт Франкфурт /Герман/
- Марсель /Франц/ 1 : 2 Тоттенхэм /Англи/