Челси хэсгийн сүүлийн тоглолтод ялалт байгуулж, хэсгээс гарлаа

O.Admin
2022-11-03

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа.

Е хэсэгт Английн Челси талбайдаа Хорватын Динамо Загреб клубтэй тоглож 2-1 харьцаагаар хожлоо. Улмаар 13 оноотой болж хэсгийг тэргүүлсэн бол Динамо Загреб дөрвөн оноотойгоор хэсгийн сүүл мушгилаа. Тус тоглолтод Хорватын багаас Петкович 7 минутад тэргүүллийг авсан ч 18 минутад Стерлинг тэнцээний гоолыг 30 минутад Закария тэргүүлийг авчээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Италийн АС Милан талбайдаа Австрийн Ред Булл клубтэй тоглож 4-0 харьцаагаар бутниргэлээ. Улмаар Милан 10 оноотой болж хэсгийн хоёроор гарч хэсгээсээ гарчээ. Тус тоглолтод 14, 57 минутад Жиру гоолдсон бол 46 минутад Жиругийн дамжуулалтаар Крунич гоолдсон бол 90+1 минутад Жуниор Мессиас эцсийн цэгийг тавьжээ.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтын үр дүн

  • Челси /Англи/ 2 : 1 Динамо Загреб /Хорват/
  • АС Милан /Итали/ 4 : 0 Ред Булл /Австри/
    • Реал Мадрид /Испани/ 5 : 1 Селтик /Шотланд/
    • Шахтер /Украйн/ 0 : 4 РБ Лейпциг /Герман/
  • Манчестер Сити /Англи/ 3 : 1 Севилья /Испани/
  • Копенгаген /Дани/ 1 : 1 Боруссия Дортмунд /Герман/
    • Маккаби Хайфа /Израйл/ 1 : 6 Бенфика /Португал/
    • Ювентус /Итали/ 1 : 2 ПСЖ /Франц/