Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа.
F хэсэгт Испаний эзэн хааны баг болох Реал Мадрид тадбайдаа Шотландын Селтик клубтэй тоглож 5-1 харьцаагаар эзэн хааны баг хожлоо. Улмаар 13 оноотойгоор хэсгийг тэргүүлж байгаа бол Селтик 2 оноотойгоор хэсгийн сүүлийн мушгилаа. Тус тоглолтод 6 минутад Модрич, 21 минутад Родриго, нар торгуулийн цохилтоос гоолдож тэргүүллийг авсан бол 51 минутад Асенсио, 61 минутад Винисиус Жуниор, 71 минутад Вальверде нар гоолджээ. Харин эсрэг багаас 84 минутад Жота гоолдож нэр төрийн гоолоо оруулжээ.
Энэ хэсгийн нөгөө тоглолтод Уркайны Шахтер талбйдаа Германы Лейпциг клубтэй тоглож 0-4 харьцаагаар Герман машинууд бутниргэжээ. Улмаар 12 оноотойгоор хэсгийн хоёрт орж байгаа. Тус тоглолтод 10 минутад Нкунку 50 минутад Андре Силва, 62 минутад Собослаи нар гоолдсон бол 68 минутад Бондарь өөрийн хаалгандаа гоол оруулжээ.
Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтын үр дүн
- Челси /Англи/ 2 : 1 Динамо Загреб /Хорват/
- АС Милан /Итали/ 4 : 0 Ред Булл /Австри/
- Реал Мадрид /Испани/ 5 : 1 Селтик /Шотланд/
- Шахтер /Украйн/ 0 : 4 РБ Лейпциг /Герман/
- Манчестер Сити /Англи/ 3 : 1 Севилья /Испани/
- Копенгаген /Дани/ 1 : 1 Боруссия Дортмунд /Герман/
- Маккаби Хайфа /Израйл/ 1 : 6 Бенфика /Португал/
- Ювентус /Итали/ 1 : 2 ПСЖ /Франц/