Сити, Дортмунд клубүүд хэсгээсээ гарлаа

O.Admin
2022-11-03

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа.

G хэсэгт Английн Манчестер Сити талбайдаа Испаний Севилья клубыг хүлээн авч тоглож 3-1 харьцаагаар хожлоо. Улмаар Сити 14 оноотойгоор хэсгээ тэргүүлсэн бол Севелья таван оноотойгоор хүснэгтийн гуравт бичигдлээ. Тус тоглолтын салхийг Севельягаас Рафа Мир 31 минутад нээсэн ч  Ситигээс 52 минутад Льюис, 73 минутад Альварес, 83 минутад Марез оруулжээ.

Энэ хэсгийг нөгөө тоглолт Данийн Копенгаген талбайдаа Германы Боруссия Дортмунд клубыг хүлээн авч 1-1 харьцаагаар  тэнцлээ. Тус тоглолтын салхийг Дортмундын Азар 23 минутад нээсэн бөгөөд тэнцээний гоолыг 41 минутад Харальдссон оруулжээ.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтын үр дүн

  • Челси /Англи/ 2 : 1 Динамо Загреб /Хорват/
  • АС Милан /Итали/ 4 : 0 Ред Булл /Австри/
    • Реал Мадрид /Испани/ 5 : 1 Селтик /Шотланд/
    • Шахтер /Украйн/ 0 : 4 РБ Лейпциг /Герман/
  • Манчестер Сити /Англи/ 3 : 1 Севилья /Испани/
  • Копенгаген /Дани/ 1 : 1 Боруссия Дортмунд /Герман/
    • Маккаби Хайфа /Израйл/ 1 : 6 Бенфика /Португал/
    • Ювентус /Итали/ 1 : 2 ПСЖ /Франц/