Бенфика хэсгээ тэргүүлж, ПСЖ удааллаа

O.Admin
2022-11-03

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа.

Н хэсэгт Израйлын Маккаби Хайфа талбайдаа Португалын Бенфика клубтэй тоглож 6-1 харьцаагарар Португалын баг хожлоо. Тус тоглолтод Израйлын багаас 26 минутад Шери торгуулийн цохилтоос оруулсан бол эсрэг багаас 20 минутад Гонсалу, 59 минутад Муса, 69 минутад Гримальдо, 73 минутад Рафа, 88 минутад Энрике Араужу, 90+2 минутад Жоау Мариу оруулжээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Италийн Ювентус талбайдаа Францын ПСЖ клубтэй тоглож 1-2 харьцаагаар ПСЖ хожлоо. Тус тоглолтод ПСЖ клубээс Мессигийн дамжуулалтаар 13 минутад Мбаппе нээсэн бол эцсийн цэгийг Мбаппегийн дамжуулалтаар 69 минутад Мендеш оруулжээ.

Тус хэсэгт Аваргуудын лигийн түүхэнд АНХ УДАА хоёр баг авсан оноо, хоорондын тоглолтын үр дүн, нийт оруулсан болон алдсан гоолын үзүүлэлтээр тэнцэж эсрэг багийн талбайд оруулсан гоолын тоогоор багуудыг эрэмбэллээ.

Энэ дүрмийн дагуу Бенфика хэсгээ тэргүүлж, ПСЖ клуб дэд байраар шөвгийн 16-д шалгарч байна. 

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтын үр дүн

Челси /Англи/ 2 : 1 Динамо Загреб /Хорват/

АС Милан /Итали/ 4 : 0 Ред Булл /Австри/

Реал Мадрид /Испани/ 5 : 1 Селтик /Шотланд/

Шахтер /Украйн/ 0 : 4 РБ Лейпциг /Герман/

Манчестер Сити /Англи/ 3 : 1 Севилья /Испани/

Копенгаген /Дани/ 1 : 1 Боруссия Дортмунд /Герман/

Маккаби Хайфа /Израйл/ 1 : 6 Бенфика /Португал/

Ювентус /Итали/ 1 : 2 ПСЖ /Франц/