Улаанбаатар ММС Энержи хэсгээ тэргүүллээ

O.Admin
2022-11-05

Өнгөрсөн шөнө сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний Саудын Араб улсад Хонгконгийн их дуулгын тэмцээн эрх олгох Super Quest тэмцээн боллоо.

Тус тэмцээий D Хэсэгт Улаанбаатар ММС Энержи баг нутгийн Жеддах, Рияад багуудтай нэг хэсэгт багтсан бөгөөд Рияад багийг 21-8 харьцаагаар Жеддах багийг 21-14 харьцаагаар хожиж хэсгийг тэргүүлсэн юм.

Улмаар хасагдах шатанд өнөөдөр 21:00 цагаас АНУ-ын Харлем багтай тоглоно.